Бидний үйлчилгээ
Манай байгууллага 2021 оноос эхлэн гадаадын шилдэг их, дээд сургуулиудад элсэн орж, тэтгэлэгтэйгээр суралцах хүсэлтэй сурагчдад дэмжлэг үзүүлж, тэднийг бүрэн бэлтгэдэг. Бид сурагчдын сонгосон салбарт тохирсон сургалт, зөвлөмжүүдийг цогц байдлаар санал болгох бөгөөд гадаадад суралцах хүсэлтэй залууст хамгийн тохиромжтой шийдлүүдийг гаргаж өгдөг.
Гадаадын шилдэг их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах боломж
Бид сурагчдад өөрт тохирсон сургуулийн сонголт хийх болон хэрхэн элсэн орох талаар зөвлөгөө өгдөг. Тэтгэлэгт хамрагдах шатны бүртгэл, шаардлага, шалгалт болон сургуулийн зөвшөөрлийг авах бүхий л процессыг мэргэжлийн түвшинд зааж зөвлөдөг.
Цогц сургалтын хөтөлбөр
Манай сургалтын төв зөвхөн хэлний чадварыг сайжруулах төдийгүй, гадаадад суралцахад хэрэгтэй ур чадвар болон мэргэжил сонголт хийхэд зөвлөгөө өгдөг. SAT, IELTS-д бэлтгэх, тэтгэлгийн материал, бичгийн болон ярилцлагын ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөртэй.
Мэргэжлийн багш нар
Манай багш нар гадаадын шилдэг их, дээд сургуулиудад суралцаж байсан, шалгалтын бэлтгэлийн талаар нарийн мэдлэгтэй, олон жилийн туршлагатай мэргэжилтнүүд юм. Тэд сургалтын турш сурагчдад зөвлөгөө өгч, тэтгэлэг амжилттай авахад нь чиглүүлнэ.